ХХААХҮ-ийн сайд аймгийн Засаг даргатай энэ онд хамтран ажиллах гэрээ байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-20 17:02:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан 21 аймгийн Засаг даргатай 2019 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр авах арга хэмжээ, санхүүжилтийн талаар ХХААХҮ-ийн сайд, аймгийн Засаг дарга нарын харилцан хүлээх үүрэг, хариуцлагын талаар тусгасан байна.  Тухайлбал, ХХААХҮ-ийн сайд нь 2019 оны төсвийн тухай хуулийн дагуу сайдын багцаас санхүүжүүлэхээр тусгасан ажлуудын санхүүжилтийг шийдвэрлэж олгох үүрэг хүлээж байгаа юм.


Засаг дарга нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зорилтуудыг биелүүлэхэд арга зүй, зохион байгуулалтаар хангах, аймаг бүрт хавсралтаар зааж өгсөн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг хүлээж байна. Гэрээний үр дүнгийн биелэлтийг ХХААХҮ-ийн сайд хянаж, 2020 оны нэгдүгээр сарын 15-ны дотор дүгнэнэ.  



Связанные новости