Олон улсын санхүүгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлагыг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-01-18 20:03:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг идэвхжүүлж ард иргэд, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий Хөрөнгө Оруулагч Үндэстэн чуулга уулзалт энэ сарын 19-нд “Шангри-Ла Молл” дахь Өргөө кино театрт болно.

“Ард санхүүгийн нэгдэл”-ээс гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү чуулга уулзалтын үеэр олон улсын хөрөнгө, санхүүгийн зах зээлийн сүүлийн үеийн мэдээлэл, хөгжлийн чиг хандлага, шинэ санаачлагуудыг танилцуулахаас гадна уг салбарын мэргэжилтэн, шинжээчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мөн чуулганаар Хөрөнгийн зах зээлийн хөгжил, Дижитал трансформаци, Хувийн тэтгэврийн тогтолцоо зэрэг чухал сэдвүүдийг хөндөхөөрөө онцлог гэдгийг зохион байгуулагчид онцолж буй юм.

Түүнчлэн залуучууд руу чиглэсэн Интрапренер сэтгэлгээг түгээх нь, Хамтын соёлыг дэлгэрүүлэх нь, Санаа, Баг Мөнгө аль нь чухал вэ зэрэг сэдвээр салбар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Связанные новости