Үер, хөрсний гулгалтын улмаас Бразилд наад зах нь 20 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-03-13 15:48:44

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /NHK/. Бразилын Сан Пауло мужийн орчимд аадар бороо орж, үер буун, хөрсний гулгалт үүссэний улмаас наад зах нь 20 хүн амиа алдсан байна.

Өнгөрсөн пүрэв гарагт орж эхэлсэн бороо баасан гарагийн шөнө хүртэл үргэлжилжээ. Сан Пауло мужийн хамгийн захын Франциско Морато хотод хөрсний гулгалт үүсэж, хэд хэдэн байшин сүйдсэн байна.

Тус хотод аврах, эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ. Мөн аадар бороо орж, хүчтэй шуурга шуурсны улмаас Сан Паула хотын олон улсын нисэх буудлыг зургаан цаг хааж, галт тэрэгний үйлчилгээг түр зогсоожээ.

Д.Нямтулга

Связанные новости