Шилдэг ААН-үүдийн тугийг мандууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн
төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас тухайн оны онцлох аж ахуйн нэгжүүдийн тугийг
өргөдөг ёслол өнөөдөр боллоо.
Өнгөрсөн онд үйл ажиллагаагаар хошуучилж шилдэг ААН-ээр шалгарсан “Сүү” ХК болон оны онцлох 10 компани болсон “Эрдэнэт үйлдвэр”, “Мера”, “М Си Эс Кока кола”, “Мобиком” корпорац, ХААН банк, “Оюутолгой”, “ТЭСО”, “Номин холдинг”, “Энержи ресурс, “Монцемент билдинг материалс” компаниудын тугийг МҮХАҮТ-ын төв байрны өмнө хүндэтгэлтэйгээр өргөлөө.
Дээрх компаниуд нь ААН,
бизнес эрхлэгчдийн хийсэн бүтээснийг алдаршуулан өргөмжилдөг “Энтрепренер”
шагнал гардуулах ёслолоос Гранпри шагнал хүртсэн, мөн Оны онцлох аж ахуйн
нэгжээр шалгарсан юм. МҮХАҮТ шилдэг ААН-үүдийн тугийг бүтэн жил мандуулахын
сацуу үйл ажиллагаа, туршлагыг олон нийт, бизнес эрхлэгчдэд сурталчлан
таниулдаг юм.
Б.Болд
Гэрэл
зургийг Н.Батбаяр