Зургаан ХК-ийн ханш тогтвортой байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-14 19:30:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 30 ХК-ийн 198.3 мянган ширхэг хувьцааг арилжсан нь 63.9 сая төгрөгийн үнийн дүнтэй байв.

Арилжаагаар 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийнх буурч, 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Ган хэрлэн” болон "Эрчим Баян Өлгий" ХК-ийн хувьцааны ханш хамгийн ихээр өссөн бол "Хөвсгөл алтан дуулга" болон "Тахь-ко ХК-ийнх хамгийн их унасан байлаа. Энэ өдөр "TOP 20" индекс 0.33 хувиар буурч 21603.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд төгрөг боллоо. Өнөөдрийн арилжаанд оролцсон 30 ХК нь  I, II, III ангиллын компаниуд байв. 

Связанные новости