Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихыг америкчуудын дийлэнх нь эсэргүүцэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ болон Мексикийн хилийн дагуу хана барихыг америкчуудын дийлэнх нь эсэргүүцэж буйг телевизийн CNN компанийн захиалгаар SSRS судалгааны албанаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын 56 хувь нь хана барих шаардлагагүй гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна. Харин 39 хувь нь дэмжсэн бол 5 хувь нь хариу өгөхөөс татгалзжээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сард явуулсан санал асуулгын үеэр 35 хувь нь хана барихыг дэмжиж, 62 хувь нь эсэргүүцэж байсан байна.
Түүнчлэн сүүлд явуулсан санал асуулгад оролцогчдын 55 хувь нь гурван долоо хоног гаруй үргэлжилж буй АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хэсэгчилсэн түр зогсолтын хариуцлагыг Ерөнхийлөгч Дональд Трамп хүлээх ёстой гэж мэдэгдсэн бол 32 хувь нь Конгресс дахь Ардчилсан намынхан буруутай гэж үзэж байна. Харин 9 хувь нь Америкийн удирдагч болон Ардчилсан намын аль аль нь буруутай гэж мэдэгджээ.
Нэгдүгээр сарын 10-11-ны хооронд утсаар явуулсан санал асуулгад 848 хүн оролцсон байна.