25 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжина
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСангийн яам энэ сарын 14-нд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 9 сар болон 2 жилийн хугацаатай 25 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжах болжээ.
9 сарын хугацаатай Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаас нэгж бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй бөгөөд нийт 10 мянган ширхэгийг борлуулах аж. Үнэт цаас 14.915 хувийн хүүтэй бөгөөд хүүгийн төлбөр хугацааны эцэст төлөгдөх юм.
2 жилийн хугацаатай үнэт цаас нь мөн нэгж бүр 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй бөгөөд 150 мянган ширхэгийг борлуулна. Үнэт цаасны өгөөжийн хувь 15.5 хувь юм. Харин хүүгийн төлбөр хагас жил тутамд төлөгдөх аж.
Үнэт цаасны арилжаанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг Монголын хөрөнгийн бирж энэ сарын 14-ны 11.00 цаг хүртэл бүртгэх аж.
Ч.Ариунболд