Насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэмт хэргийг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-20 12:25:01

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Иллинойс муж улсын Ерөнхий прокурорын газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааний үеэр Ромын католик сүмийн санваартнууд насанд хүрээгүй хүүхдүүдэд бэлгийн дарамт учруулсан болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэдэн зуун тохиолдлыг олж илрүүлжээ. Энэ тухай “Associated Press” агентлаг мэдээлсэн байна.


Тус муж улсын Ерөнхий прокурор Лиза Мэдиганы хэдэн сарын өмнө эхлүүлсэн мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан дүнгээр, Иллинойс дахь Ром католик сүмийн газруудад санваартнуудыг буруутгасан 700 орчим тохиолдлыг илрүүлсэн байна.   


Хүүхдүүдэд бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутгагдсан 185 санваартны нэрийг өмнө нь Иллинойс муж улсын 6 сүм олон нийтэд ил болгосон хэдий ч прокурорын газар мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар хамгийн багадаа иймэрхүү 500 гаруй тохиолдлыг нэмж олж илрүүлжээ.  

Связанные новости