Хөнгөн үйлдвэрийн салбарт хоршиж ажиллах нь чухал байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-12-18 20:28:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хувьсан өөрчлөгдөж буй нийгэм, өрсөлдөөнтэй зах зээлийн эрин үед манай улсын үйлдвэрлэл эрхлэгчид хоршиж ажиллах нь хамгийн оновчтой бөгөөд зөв зүйтэй алхам, бүхий хэлбэр юм" гэдгийг өнөөдөр ХХААХҮЯ-нд болсон “Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн кластерийн өнөөгийн нөхцөл байдал” онол, практикийн хуралд оролцогчид санал нэг байгаагаа илэрхийлж байв.  

Хөнгөн үйлдвэрийн салбарын дунд, урт хугацааны бодлогод боловсруулах үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, арьс шир, ноос, ноолуур зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтын түвшинг үе шаттай нэмэгдүүлэх талаар тусгасан байдаг. Энэ бодлого, зорилтын хэрэгжилтийг хангах нэг алхам болгох “Монгол Улсад хөнгөн үйлдвэрийн кластерийн буюу нэг нэгнээ дэмжин хоршин ажиллах явдал юм.  


ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар хамтран зохион байгуулсан онол, практикийн хурлаар Монгол Улсын хөнгөн болон аж үйлдвэр, тээвэр, логистик, ноос ноолуурын кластер, кластерийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага сэдвийг хөндсөн юм.

Уг асуудлаар Үндэсний хөгжлийн газар, Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэр технологийн парк”-ийн төсөл хэрэгжүүлэх хэлтэс, МУИС, Могол ноос, Блю скай кашимер, Жинст мөрөн ХХК-ийн төлөөлөл танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд нэг үеэ бодвол ганц, нэгээрээ гэхээсээ илүү хамтарч, хоршиж болохыг эрмэлзэх болсноо илэрхийлж, эхнээсээ үр дүнгүүд гарч байгаагаа бусадтайгаа хуваалцан, цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж байгаа юм.

Связанные новости