Йемений сөргөлдөгч талууд гал зогсоох тохиролцоонд хүрлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСТОКХОЛМ. /BBC/. НҮБ-ын зуучилсан Йемений сөргөлдөгч талууд хоорондын яриа хэлэлцээний үеэр талууд Ходейда боомт хотод гал зогсоохоор тохиролцсон байна.
НҮБ-ын Ерөнхий
нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэ талаар хэлэхдээ, талуудын гаргасан шийдвэр нь дөрөв орчим жилийн турш үргэлжилсэн иргэний дайныг төгсгөл болгоход чиглэсэн нааштай алхам боллоо гэжээ.
Иргэний дайны
улмаас олон мянган хүн амь үрэгдсэний зэрэгцээ олон сая хүнийг хамарсан дэлхийн
хамгийн аймшигт хямрал үүсээд байгаа юм.
Йемений Засгийн
газар болон тус улсын ихэнх нутгийг хяналтдаа оруулсан хусит босогчдын төлөөлөгчид
Шведийн нийслэл хотод олон хоногийн турш хэлэлцсэний дүнд гал зогсоох
хэлэлцээрийг пүрэв гарагт байгуулж, хоёр талын төлөөлөгчид гар барьжээ.
Ходейда хот нь босогчдын хяналтад
орсон нутаг дэвсгэрүүдийн нэг бөгөөд Йеменд
хоол хүнс, хүмүүнлэгийн тусламжийг
нэвтрүүлэх импортын төв цэг юм. Тус улсад олон сая хүн өлсгөлөнгийн ирмэгт
тулж ирээд байгаа билээ.