Хууль сахиулах салбарын эмэгтэйчүүд хуралдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХууль сахиулах салбарын эмэгтэйчүүдийн оролцоо нь нийгмийн амьдралын бүхий л хүрээнд тэгш эрх, тэгш байдлыг хангах хууль зүйн салбарын тэргүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлэх гол хүчин болдог. Олон улсын эмэтгтэйчүүдийн өдөр Мартын 8-ныг угтан “Хууль сахиулах салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хурлыг зохион байгуулсан байна.
Хурлын нээлтэнд Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцон үг хэлэхдээ, хууль сахиулагчдын салбарын үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо өндөр ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ. Тус яамны ТНБ-ийн дарга Ж.Баярцэцэг, УИХ-ын гишүүн С. Оюун, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара болон албаны бусад төлөөлөгчид оролцож үг хэлсэн байна. Хууль зүйн яамны харьяа хууль сахиулах байгууллагуудад ажилладаг нийт эмэгтэйчүүдийн 57 хувь нь цолтой, 43 хувь нь энгийн байдаг. Энэхүү хурлаар “Хууль сахиулах салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо”, ”Хүчирхийллийн эсрэг тэмцэхэд эмэгтэйчүүдийн үүрэг роль”, “Цагдаагийн байгууллага дахь эмэгтэйчүүдийн оролцоо”, “Энхтайван ба аюулгүй байдлын асуудалд эмэгтэйчүүдийн оролцоо”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, Хууль зүйн яамны төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудад хийсэн жендерийн үнэлгээнийн тайланг танилцуулсан гэж Хууль зүйн Яамны хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны ажилтан мэдээллээ.
Ж.Батсайхан