Франц улс Ж.Хашоггийн хэргийн сэжигтнүүдэд хориг тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-23 11:54:38

ПАРИС. /Xinhua/. Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт холбоотой тус улсын 18 иргэнд хилээр нэвтрэх хориг тавьсан тухай Францын Гадаад хэргийн яамнаас пүрэв гарагт мэдээлэв.


Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Агнес фон де Мюллийн мэдээлснээр, дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй энэ үед энэхүү арга хэмжээ нь онцгой ач холбогдолтой аж.


Ж.Хашогги нь 10 дугаар сарын 2-нд Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар руу гэрлэлтийн бичиг баримт бүрдүүлэхээр орсны дараа сураггүй болсон бөгөөд Саудын Арабын эрх баригчдын мэдээлснээр, сэтгүүлч Консулын газарт болсон маргааны улмаас амиа алдсан аж.


Мөрдөн шалгах ажиллагааны эхний хариу гарсны дараа Саудын Арабын Прокурорын газраас сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан 18 хүнийг баривчилсан тухайгаа мэдэгдсэн билээ. 


Энэ долоо хоногийн даваа гарагт Германы Гадаад хэргийн сайд Хейко Маас дээрх 18 иргэнд мөн хилээр нэвтрэх хориг тавьсан тухай мэдээлсэн юм. Ингэснээр тэдгээр иргэн нь Шенгений бүсийн пасспортгүйгээр зорчдог 26 оронд нэвтрэх эрхгүй болсон байна.

Связанные новости