Хориг арга хэмжээнүүдийг цуцлах хүсэлгүй байгааг нь шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-19 12:01:42

СӨҮЛ. /ТАСС/. АНУ-ын засаг захиргаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг хурдасгахын тулд Умард Солонгост дээд зэргээр шахалт үзүүлэх бодлогоосоо татгалзах хүсэлгүй байгааг нь Умард Солонгосын эрх баригчид шүүмжилжээ.  Энэ тухай Умард Солонгосын төв хэвлэл “Нодон синмун” сониноос тараасан нийтлэлд дурдсаныг “Ёнхап” агентлаг уламжилжээ.


“АНУ Сингапурын дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн тохиролцоонуудын талаар мартжээ. АНУ хоёр улсын эрх баригчдын харилцааг сайжруулах үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн оронд дээд зэргээр шахалт үзүүлэх бодлогыг авч хэрэгжүүлэх замаар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хоёрдугаар түвшний асуудалд илүү анхаарлаа төвлөрүүлжээ” хэмээн тус нийтлэлд тэмдэглэсэн байна.


Түүнчлэн АНУ-ыг Японтой хийх хамтарсан цэргийн сургуулилтад бэлтгэхээс гадна техник хэрэгслийн тусламжтай Умард Солонгосын нутаг дэвсгэрт  ажиглалт, хяналт хийх ажиллагаагаа идэвхжүүлийг оролдож байгааг нь буруутгажээ.  "Нодон синмун" сонины мэдээлж байгаагаар, эдгээр алхам нь Умард Солонгост үзүүлэх шахалтыг улам нэмэгдүүлэх оролдлого юм гэжээ. 

Связанные новости