БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд дахин нэмэлт татвар ногдуулахгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /NHK/.
БНХАУ-ын импортын бараа
бүтээгдэхүүнд дахин нэмэлт татвар ногдуулахгүй байж магадгүй гэж АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Д.Трамп баасан
гарагт Цагаан ордноос сэтгүүлчдэд мэдээлснээр, хоёр улсын хооронд өрнөж буй
худалдааны хурцадмал байдлыг намжаах арга хэмжээнүүдийн талаархи жагсаалтыг БНХАУ-ын
тал илгээсэн аж. Уг жагсаалт нь 142 зүйлээс бүрдсэн бөгөөд тэдгээрээс заримыг зөвшөөрөхөд бэрх байсныг тэрбээр онцлон тэмдэглэжээ.
АНУ-ын засаг
захиргаа БНХАУ-ын олон зуун тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд нэмэлт
татвар ногдуулсан бөгөөд үүний хариуд БНХАУ-ын тал ч ижил хэмжээний нэмэлт
татварыг ногдуулсан юм.
Хоёр улсын төрийн
тэргүүн энэ сарын сүүлээр Аргентины нийслэлд эхлэх “Их 20”-ийн дээд хэмжээний
уулзалтын үеэр хоёр талын уулзалт хийх төлөвтэй байгаа билээ.
Харин АНУ-ын Худалдааны
яамны ерөнхий нарийн бичгийн дарга Уилбур Россын пүрэв гарагт мэдээлснээр, уг
уулзалтын үеэр талууд бүрэн гүйцэт, нарийвчилсан тохиролцоонд хүрнэ хэмээн
найдлага тавихгүй байгаа аж.