Истанбулын марафон гүйлтийн тэмцээнд хамгийн олон хүн оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТИСТАНБУЛ. /Anadolu/. Удахгүй болох Истанбулын
тив дамнасан марафон гүйлтийн тэмцээнд өмнөх тэмцээнүүдтэй харьцуулахад хамгийн
олон хүн оролцох төлөвтэй байгаа тухай “Anadolu” агентлаг лхагва гарагт мэдээлэв.
Ирэх 11 дүгээр сарын 11-нд зохион байгуулах 40 дэх удаагийн “Водафон” марафон
гүйлтийн тэмцээнд мэргэжлийн 30 мянга орчим гүйлтийн тамирчин оролцох төлөвтэй
байгаагийн дунд гадаадын 100 гаруй орны 3500 орчим иргэн оролцох ажээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд 42 километрийн марафон гүйлтийн тэмцээн болон
15, 10 болон 8 километрийн уралдааныг тус тус зохион байгуулах юм байна.
Өнгөрсөн онд зохион байгуулсан тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Францын
тамирчин Авраам Кипротич түрүүлж байсан бол Кенийн тамирчин Рут Ченгнетчич эмэгтэйчүүдийн
төрөлд тэргүүн байр эзэлж байсан юм.