Японы гүнж жирийн залуутай гэрлэж, ихэс дээдсийн байр сууриа алдав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /Vesti/. Японы эзэн хаан Акихитогийн ууган ач охин өдгөө 28 настай гүнж Аяко Такамадо, тээврийн томоохон компанийн ажилтан болох 32 настай харц гаралтай Кэй Комүро нарын гоёмсог хуримын ёслол боллоо.
Энэ хуримын гол онцлог нь Аяко гэрлэлтээ батлуулсны дараа гүнж цолоо алдана гэж “Japan Today” сонинд бичжээ.
Японы эзэн хааны тухай хуульд зааснаар, жирийн эмэгтэй хааны гэр бүлийн гишүүнтэй гэрлэсэн тохиолдолд гишүүн нь болдог байна. Харин гүнж жирийн залуутай гэрлэвэл хааны гэр бүлээс явах ёстой.
Хэдийгээр гүнж байхаа болих боловч “маш аз жаргалтай” байгаа тухайгаа Аяко өмнө нь мэдэгдэж байсан бөгөөд эзэн хаан болон хатан хаанд хааны гэр бүлийн гишүүн байсны хувиар тусалж байхаа амлажээ.