Агаарын цохилтод өртсөний улмаас хүүхдүүд амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМГАЗА. /Anadolu/. Өнгөрсөн ням
гарагт Израилын цэргийн хүчнээс Газын зурвасын зүүн хэсгийн орчимд өгсөн агаарын
цохилтод өртсөний улмаас гурван палестин хүүхэд амь үрэгдсэн тухай Газын зурвас
дахь Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
“Түргэн тусламжийн ажилтнууд агаарын цохилтод өртсөн 12-14 насны гурван
хүүхдийн цогцсыг эмнэлэгт хүргэсэн” гэж яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Ашраф
аль-Кидра мэдээлсэн байна.
Израилын цэргийн хүчнээс мэдээлснээр, уг хүүхдүүд нь хилийн хамгаалалтын
хашлагын ойролцоо тэсрэх бөмбөг суурилуулахыг оролцдсон аж.
Палестинчууд болон Израилын цэргийн хүчний хооронд өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас дэгдэж эхэлсэн сөргөлдөөний улмаас 200 гаруй палестин иргэн
амь үрэгдэж, олон мянган хүн шархадсан байна.