Хамгийн өндөр орлоготой телевизийн жүжигчдийн жагсаалтыг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-25 15:10:02

МОСКВА. /АиФ/. Жил бүр гаргадаг дэлхийн хамгийн өндөр орлоготой телевизийн жүжигчдийн жагсаалтыг Forbes” сэтгүүл нийтэлжээ.


Энэ жагсаалтыг “Агуу тэсрэлтийн онол” цуврал киноны эрдэмтэн Шелдон Куперын дүрд тоголдог жүжигчин Жим Парсонс тэргүүлжээ. Жилийн хугацаанд тэрбээр хөрөнгөө 26,5 сая ам.доллар болгож нэмэгдүүлжээ. Тэрбээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд жагсаалтыг тэргүүлж байгаа аж.


Жагсаалтын эхний гурван байрыг мөн л “Агуу тэсрэлтийн онол” цуврал киноны жүжигчид эзэлсэн байна. Леонард Хофстедерын дүрийг бүтээсэн жүжигчин Жонни Галэки 25 сая ам.доллараар 2 дугаар байрт, Ховард Воливицийн дүрд тоголдог жүжигчин Саймон Хэлберг 23,5 сая ам.доллараар 3 дугаар байрт жагссан байна.


Түүнчлэн тус киноны жүжигчин Кунал Нийяр 4 дүгээр байрт орсон бол “Тэнгисийн цагдаа” цувралын гол дүрийг бүтээсэн жүжигчин Марк Хэрмон 5 дугаар байрт жагссан байна. Жагсаалтын дараагийн байруудыг “Орчин үеийн гэр бүл” цуврал киноны жүжигчид болох Эд О'Нил, Эрик Стоунстрит, Жесси Тайлер Фергюсон болон Тай Бурелл нар эзэлжээ. 

Связанные новости