Алт худалдан авах Монголбанкны үнэ нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/.Монголбанк энэ оны 9 дүгээр сард 2122.8 кг алт худалдан аваад байна.
Ингэснээр энэ оны эхний
9 сарын байдлаар нийтдээ 14.329 тонн алт худалдан авсан дүнтэй байна. Энэ оны
9 дүгээр сарын эхэн үед нэг грамм алт худалдан авах үнэ 95.446 төгрөг байсан бол
одоо нэмэгдэж 101.061 төгрөг болоод байна.
УУХҮЯ-ны мэдээгээр алтны
нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд алтны 41 шороон ордын 4521.6 кг нөөц, 5
үндсэн ордын 18697.9 кг нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар
хэлэлцэн тус тус хүлээн авч Монгол Улсын алтны нөөцийг 23.2 тонноор
нэмэгдүүлээд байна.