Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос хийж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-24 10:28:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төвийн бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын чуулган аравдугаар 26-нд Дархан хотноо болох гэж байна.

Энэ арга хэмжээ нь 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулан үнэлж, өрсөлдөх чадварыг нь цогц байдлаар тодорхойлдог аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны тайлангийн үр дүнд үндэслэн болж ирсэн юм.Сүүлийн зургаан жилийн хугацаанд Орхон, Дархан-Уул, Өмнөговь зэрэг аймгуудын өрсөлдөх чадварын оноо тогтвортой бас өндөр байлаа. Эдгээр аймаг өөрсдийн эрэмбээ ч хадгалсаар байна.

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос хийж эхэлсэн бөгөөд эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын болон бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлэгт ангилан 180 гаруй үзүүлэлтээр хэмждэг. Зүүн бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын чуулган 2015 онд Сүхбаатар аймагт болж байсан бол Говийн бүсийнх Дундговь, Хангайн бүсийнх Хөвсгөл аймагт тус тус болж байв. 


Б.Болд

 

Связанные новости