Энэ сарын 25 гэхэд ургацаа хурааж дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-24 08:45:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ХХААХҮЯ болон Ургацын төв штабын урьдчилсан мэдээллээр энэ сарын 25-н гэхэд  улсын хэмжээнд ургац хураалт дуусна хэмээн мэдээллээ.

10 дугаар сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 84.1 хувьтай байв. Энэ нь гурав хоногийн өмнөх дүнтэй харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлт аж. Таримлын төрлөөр авч үзвэл, үр тарианы 82.9 хувь, төмсний 99.9 хувь, хүнсний ногооны 99.9 хувь, тэжээлийн 80.6 хувь, тосны ургамлын 57.3 хувийг хураан аваад байна.



Таримлын төрөл

Урьдчилсан баланс

10 дугаар сарын 23-ны байдлаар

Үр тариа

450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай

373.4 мянган тонн үр тариа, үүнээс 358.1 мянган тонн улаанбуудай

Төмс

151 мянган тонн

160.5 мянган тонн төмс

Хүнсний ногоо

95.1 мянган тонн

93.2 мянган тонн

Тэжээл

86.3 мянган тонн

108.6 мянган тонн

Тосны ургамал

 30.1 мянган тонн

15.8 мянган тонн

10 дугаар сарын 23-ны байдлаар 51 мянган га-г ангилан хадаж, нийт 283.2 мянган га-гаас 373.4 мянган тонн үр тариа, үүнээс 358.1 мянган тонн улаанбуудай, 13 мянган га-гаас 160.5 мянган тонн төмс, 8.3 мянган га-гаас 93.2 мянган тонн хүнсний ногоо, 45,5 мянган га-гаас 108,6 мянган тонн тэжээл, 33,1 мянган га-гаас 15,8 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Үүнийг 2018 оны ургацын урьдчилсан баланстай харьцуулан мэдээлжээ.

 

Связанные новости