Орон нутагт алт сорьцлон худалдах авах хоёр дахь төвийг Баянхонгорт байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/Швейцарийн хөгжлийн агентлагаас манай улсад хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай” төслийн хүрээнд саяхан Дархан-Уул аймагт алт сорьцлох лаборатори нээсэн талаар манай агентлаг мэдээлсэн. Тэгвэл орон нутаг дахь хоёр дахь лабораторийг Баянхонгорт аймагт энэ сарын 18-нд нээв.
Хөдөө, орон
нутагт дахь алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулан, ил тод, баталгаатай болгож,
алтны худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор Баянхонгор аймагт алтны сорьц
тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төвийг Швейцарийн хөгжлийн
агентлагийн “Тогтвортой бичил уурхай”
төслөөс Монголбанк,
Стандарт хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газар хамтран ийнхүү нээв. Нээлтэд
Стандарт хэмжил зүйн газрын дэд дарга Б.Билгүүн, Монголбанкны Тамгын газрын
захирал Ж.Батхуяг, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай
төсөл”-ийн зохицуулагч Б.Алтанбагана, Баянхонгор аймгийн Засаг дарга
Г.Батжаргал болон холбогдох албаны хүмүүс, алт олборлогч ААН, бичил уурхай
эрхлэгчид оролцов. Засгийн
газраас зарласан “Алт-2” үндэсний хөтөлбөр, Монголбанкны “Эх орныхоо алтыг
Эрдэнэсийн сандаа” аян болон Тогтвортой бичил уурхай төслийн үйл ажиллагааны
хүрээнд нээгдэж буй уг нэг цэгийн үйлчилгээний төвд 395 сая төгрөгийн өртөг
бүхий алт, үнэт металлын сорьц тогтоох сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг
Монголбанк, Тогтвортой бичил уурхай төслөөс хандивлалаа.
Ийм лаборатори төвийг Төвийн
бүсийг тулгуурлан Дархан-Уул аймагт энэ сарын 15-нд ашиглалтад оруулсан бол энэ удаа баруун аймгуудын ААН, иргэдийн голлон
үйлчлүүлэх тулгуур төв Баянхонгор аймгийг сонгон байгууллаа.