“Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх” төслийн II шат 2019-2020 онд хэрэгжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) хамтран “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх” төслийн II шатыг 2019-2022 онд хэрэгжүүлэх болжээ.
Энэ хүрээнд ЖАЙКА-ийн
ахлах зөвлөх Цүнода Жиро, Төрийн бодлого санхүүгийн салбарын хэлтсийн
орлогч дарга Огата Эрина нар энэ сарын 15-19-нд Монгол Улсад ажиллаж, Сангийн яам,
СЗХ, Монголбанк, “Монголын хөрөнгийн
бирж”, “Монголын үнэт цаасны бирж” болон Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн
холбооны
удирдлагуутай уулзаж, төслийн II шатыг хэрэгүүлэх ажлыг төлөвлөх хурал зохион
байгуулсан байна. Хуралдаанаар төслийн II шатанд корпорацын бондын зах зээлийн нөхцөл байдлын
судалгаа хийж, зөвлөгөө өгөх, зэрэглэл тогтоох байгууллага байгуулах
болон биржийн бус арилжааны эрх зүйн зохицуулалт, тогтолцооны
зарчмыг тодорхойлох, олон нийтийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг боловсролыг
дээшлүүлэх зэрэг
ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Уг хурлын тэмдэглэлд СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн
Газрын дарга Мүцүми Сато нар гарын үсэг зуржээ.
2014-2017 онд хэрэгжүүлсэн “Монгол
Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх” төслийн I үе шатанд Монгол Улсын хөрөнгийн зах зээлд олон улсын стандартыг нэвтрүүлэх, өндөр
хөгжсөн орны туршлагыг судлах, хууль, эрх зүйн орчныг
сайжруулах зэрэг
үйл ажиллагааг зохион байгуулсан байна.