Канье Вест Уганда хүүхдүүдэд пүүз бэлэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2018-10-17 10:21:46

КАМПАЛА. /BBC/. АНУ-ын алдарт рэпер Канье Вест болон түүний гэргий Ким Кардашиан нар шинэ цомгийн ажлаар өнгөрсөн баасан гарагт Уганда улсад очсон байна.


К.Вест Уганда хүүхдүүдэд өөрийн нэрийн пүүзнүүдээ бэлэглэж байгаа арга хэмжээг үзүүлсэн шууд бичлэгийг цахим хаягаараа дамжуулан нийтэлсэн бөгөөд уг арга хэмжээ яг хаана болсон нь тодорхойгүй байгаа юм.


Даваа гарагт Уганда улсын Ерөнхийлөгч Йовери Мусевени Төрийн ордондоо Канье болон Ким нартай уулзсан бөгөөд тэдэнд Уганда нэр өгчээ.


К.Вестэд “Би итгэж байна” хэмээх утгатай “Каньесигеэ” гэдэг нэр өгсөн бол түүний гэргийд “Кемигиша” хэмээх нэр өгсөн нь “Бурханд ивээгдсэн нэгэн” хэмээх утгатай ажээ. К.Вест Ерөнхийлөгчид мөн гарын үсэг бүхий пүүзээ бэлэглэсэн байна. 



Связанные новости