“Талибан” бүлэглэлийн удирдагчид АНУ-ын төлөөлөгчтэй уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-10-14 13:58:22
twitter.com/Nyamkanmk

ДОХА. /Xinhua/. АНУ-ын томоохон албан тушаалтантай яриа хэлэлцээ хийсэн гэж Афганистаны “Талибан” бүлэглэлийн удирдагчид мэдэгдлээ.


Афганистанд энхийг тогтоох зорилготой АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзадтай Катарын нийслэл Доха хотноо уулзсан гэж “Талибан” бүлэглэл өчигдөр мэдэгдсэн байна.


Афганистан дахь мөргөлдөөнийг зогсоож, тус улсаас АНУ-ын цэргийг эргүүлэн татах тухай талууд хэлэлцжээ.


Аюулгүй байдал муудсантай холбогдуулан 3 жил дараалан хойшлуулаад байсан Афганистаны парламентын сонгуулийг энэ сарын 20-нд явуулахаар болоод байгаа билээ.


АНУ-ын тусгай төлөөлөгч болон бүлэглэлийн удирдагчид сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Афганистанд түр гал зогсоох асуудлыг хэлэлцсэн байх гэж шинжээчид үзэж байна.

Связанные новости