Америкт сонгуулийн өдөр амиа золиослох гэж байсан этгээдийг баривчлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-12 16:50:09

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн өдөр халдлага үйлдэх гэж байсан этгээдийг Нью-Йорк хотод баривчилсан тухай телевизийн “CBC News” суваг мэдээлжээ.

56 настай Пол Розенфельд гэгч этгээд өөрөө хийсэн 90 кг тэсрэх төөхөргөөр өөрийгөө дэлбэлэхээр төлөвлөж байсан байна. Халдлагыг Америкийн нийслэл Вашингтон хотын төвд Конгрессын завсрын сонгууль болох өдөр үйлдэх ёстой байжээ.

Уг этгээд амиа золиослон хүмүүсийн амийг хөнөөснөөр Америкийн улс төрийн тогтолцооны дутагдалд олны анхаарлыг хандуулахыг хүсчээ. Тухайлбал, түүнд түшмэлүүдийг санамсаргүй байдлаар томилж байгаа нь таалагдахгүй байгаа аж.

Розенфельдын хэлснээр, тэрбээр асар их хэмжээний хар дарийг интернэтээр захиалан авч туршилтын хэд хэдэн тэсрэх төхөөрөг хийсэн байна. Тэсрэх төхөөргийнх нь эцсийн хувилбарыг цагдаа  нар түүний байшингийн зоориноос олж илрүүлжээ.

Америкийн Холбооны тагнан мөрдөх товчооныхон Розенфельдыг террорист томоохон байгууллагын гишүүн биш байх гэж  мэдэгдсэн байна. 

Связанные новости