Австралид шинээр очих цагаачид хөдөө орон нутагт амьдарч магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСИДНЕЙ. /ВВС/. Австралид шинээр ирж байгаа цагаачдыг Сидней болон Мельбурн хотын гадна амьдруулах бодлогыг Австралийн Засгийн газар танилцуулжээ.
Австралийн хамгийн том хоёр хотын түгжрэл, хүн амын нягтралыг бууруулж, хөдөө орон нутгийн аж амьдрал, нийгмийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор энэхүү бодлогыг санаачилсан гэж тус улсын Хүн амын асуудал хариуцсан яамны сайд Алан Таж мэдэгдлээ.
Үүний зэрэгцээ тав хүртэлх жил Австралид амьдарсан цагаач нарт хязгаарлалт хийх зорилгоор визийн шинэчилсэн нөхцөлийг тус улсын Засгийн газраас гаргаж магадгүй байна.
Гэсэн хэдий ч зарим шинжээч энэ санаачилга хүчин төгөлдөр хэрэгжиж, зорилгодоо хүрэх эсэхэд эргэлзэж байна.
Одоогийн байдлаар Австралийн 25 сая хүн амын тавны хоёр хувь нь Сидней болон Мельбурн хотод амьдардаг ажээ.
Д.Нямтулга