Испанийн эргээс хэдэн зуун цагаачийг аварчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММАДРИД. /ТАСС/. Аравдугаар сарын 8-нд Испанийн эргээс 700 орчим цагаачийг аварсан тухай тус улсын
Тус албаны мэдээллээс үзвэл, Альброн тэнгист хууль бус 303 цагаачийг аварсан бол, Гибралтарын хоолойд 357, Фуэртевентура арлын ойролцоогоос 31 цагаачийг олж аварсан байна.
Ойрхи Дорнод болон Хойд Африкийн хэд хэдэн оронд мөргөлдөөн хурцадсаны улмаас 2015 оноос хойш Европт ирж буй хууль бус цагаачдын тоо эрс нэмэгдэх болсон байна. Цагаачид голдуу Газар Дундын тэнгисээр дамжин Европын Холбооны улсуудад ирж байгаагаас гадна Балканы хойгоор дамжин хүрэхийг оролдож байгаа аж .
Олон
улсын цагаачлалын байгууллагын мэдээллээр, 2018 оноос хойш Газар Дундын тэнгисээр дамжин
Европт ирж буй цагаач, дүрвэгсдийн тоо 80 мянгаас давсан бол Европт хүрэх замдаа амиа алдсан болон
сураггүй алга бологсдын тоо 1700-гаас давсан байна.