Сулавеси аралд дахин газар хөдлөв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНЖАКАРТА. /ТАСС/. Индонезын Сулавеси аралд мягмар гарагт
5,2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн төв нь Төв
Сулавеси мужийн Палу хотоос 5 км-ын зайтай газар 10 км-ын гүнд байжээ.
Есдүгээр сарын сүүлээр Төв Сулавеси мужид 7,4 магнитудын
хүчтэй газар хөдөлж, цунами дагуулсан билээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, байгалийн гамшгийн улмаас 1944 хүн амиа алдаж, 2600 гаруй хүн гэмтэж бэртжээ. Мөн
5000 гаруй хүн сураггүй алга болсон байна. Сураггүй алга болсон хүний тоо
цаашид нэмэгдэж магадгүй гэж аврагчид үзэж байгаа аж. Байгалийн гамшгийн бүсэд
4 сая орчим хүн амьдарч байсан байна.