Камерун улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-10-08 11:01:48

ЯУНДЕ. /Xinhua/. Камерун улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар өнгөрсөн ням гарагийн өглөөний 08:00 цагт эхэлж, 18:00 цагт дууссан байна.


Санал өгөх эрхтэй нийт 6 сая гаруй хүн улс даяарх 25 мянга орчим санал хураах байранд ирж, саналаа өгсөн байна. Сонгуулийн санал хураалтыг хянах ажиллагаанд Дипломат төлөөлөгчийн зургаан газар болон олон улсын 11 байгууллагыг томилон ажиллуулжээ.


Камерун улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр, сонгуулийн дүнг санал хураалт хаагдсанаас хойш 15 хоногийн дотор Үндсэн хуулийн цэц олон нийтэд мэдээлэх аж.


Э.Хулан

Связанные новости