АНУ-ын хориг арга хэмжээ авч магадгүй байгаа асуудалд хариулт өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /РИА
Новости/. АНУ манай улсын эсрэг хориг арга хэмжээ авч болзошгүй гэдгийг
бид ойлгож байгаа хэдий ч Оросын зэвсгийг худалдан авахтай холбоотой асуудалд
бид бие даасан бодлого явуулна гэж Энэтхэгийн Хуурай замын цэргийн штабын дарга
Бипин Раватын хэлснийг “New Indian Express” сонин иш татан мэдээлжээ.
"Технологийг олж
авахын тулд бид Америктай харилцаа холбоотой ажилласаар байгаа гэдэгт Орос улс
итгэлтэй байгаа хэдий ч бид бие даасан бодлого явуулна. Цаашид АНУ-тай тулгарах
саад бэрхшээл үүсч болзошгүй хэдий ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин,
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар С-400 цогцолборыг худалдан авах тухай
гэрээнд гарын үсэг зурж байгаа билээ” хэмээн тэрбээр хэлсэн байна.
ОХУ-ын зенитийн пуужингийн "С-400" цогцолборыг Энэтхэг улсад нийлүүлэх гэрээг хоёр улс өнгөрсөн баасан гарагт байгуулсан билээ. Зенитийн пуужингийн таван шинэ системийг Энэтхэг улс 5 тэрбум 43 сая ам.доллараар худадалдан авч байгаа юм. Тус улс "С-400" цогцолборыг худалдан авсан гадаадын гурав дахь орон болж байна. Өмнө нь уг цогцолборыг Хятад болон Турк улс худалдан авчээ.