Хяналтын шинжээчдийг Пунгери талбайд ирэхийг урьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-08 09:54:54

ВАШИНГТОН. /ТАСС/. Пунгери дэх цөмийн туршилтын талбайгаа задлан буулгаж авсан гэдгээ батлан харуулахын тулд Америкийн хяналтын шинжээчдийг тус талбайд хүрэлцэн ирэхийг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун урьжээ. Энэ тухай Төрийн Департаментын мэдэгдэлд дурдсан байна.


Түүнчлэн мэдэгдэлд дурдсанаар, АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга Майкл Помпео Умард Солонгосын удирдагчтай уулзах үеэрээ хоёр улсын удирдагчдын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах асуудал хийгээд уулзалт хаана, хэзээ болох талаар хэлэлцсэн аж.


М.Помпео өнгөрсөн ням гарагт Пхеньянд айлчилж, Ким Жөн Унтай яриа хэлэлцээ хийсэн бөгөөд дараа нь Өмнөд Солонгосын төрийн тэргүүнтэй уулзахаар тус улсыг зорьсон байна. 

Связанные новости