Санал асуулгын дүнгээр нэр дэвшигч Жаир Болсонаро тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-10-07 12:33:56

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Энэ долоо хоногийн санал асуулгын дүнд Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Социал Либерал намаас нэр дэвшигч Жаир Болсонаро сонгогчдын 36.7 хувийн саналыг авч, тэргүүлсэн тухай санал асуулгын “MDA” байгууллагаас бямба гарагт гаргасан мэдээлэлд тэмдэглэжээ.


Ажилчны намаас нэр дэвшигч Фернандо Хаддад сонгогчдын 24 хувийн саналыг авч, Ж.Болсонарогийн араас жагссан бол нэр дэвшигч Сиро Гомест сонгогчдын 9.9 хувь нь санал өгсөн байна.


Мөн санал асуулгад оролцогчдын 7.8 хувь нь хэнд саналаа өгөхөө хараахан шийдээгүй байгаа гэж хариулсан бол 6 хувь нь огт хариу өгөөгүй ажээ.


Сонгуулийн эхний шатанд ялахын тулд нэр дэвшигч сонгогчдын талаас дээш хувийн саналыг авах хэрэгтэй юм. “MDA” байгууллагын урьдчилсан тооцооноос үзэхэд, Ф.Хаддад сонгуулийн хоёрдугаар шатанд тэргүүлэх төлөвтэй байгаа аж.


Энэ удаагийн санал асуулгад оролцогчдын 50.2 хувь нь Ж.Болсонарод хэзээ ч саналаа өгөхгүй гэж хариулсан бол 53.2 хувь Ф.Хаддадад санал өгөхгүй гэж хариулсан байна.


Пүрэв гарагаас баасан гарагийн хооронд явуулсан уг санал асуулгад Бразилийн 5 бүс нутгийн 137 хотын 2002 хүн оролцжээ.


Э.Хулан

Связанные новости