Азовын тэнгист томоохон цэргийн сургуулилт явуулахаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /РИА
Новости/. Украины цэргийнхэн Азовын тэнгист томоохон хэмжээний
цэргийн сургуулилт явуулахаар төлөвлөж байна гэж тус улсын Үндэсний аюулгүй
байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Александр Турчинов
мэдэгджээ.
“Оросын зүгээс үзүүлэх ямар ч өдөөн хатгалгад бид хариу өгөхөд бэлэн” гэж
Турчинов ярьжээ.
Азовын тэнгист тэнгисийн цэргийн бааз байгуулж, цэргийн хүчээ нэмэгдүүлэх бодолтой байгаагаа Украины эрх баригчид өмнө нь мэдэгдэж байсан юм. Тэдний санааг Оросын эрх баригчид “бүтэшгүй мөрөөдөл” гэжээ. Харин шинжээчдийн цохон дурдсанаар, тэнгисийн ус байлдааны том хөлөг онгоцууд явахад хэтэрхий гүехэн учир Азовын тэнгист бааз байгуулах нь боломжгүй гэжээ.
Гэсэн хэдий ч Украины A500 "Донбасс" болон A830 "Корец" хөлөг онгоцууд өнгөрсөн 9 дүгээр сарын сүүлд Крымын эргийн дагуу явсан төдийгүй Оросын эдийн засгийн онцгой бүсэд нэвтэрсэн билээ. Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн мэдэгдсэнээр, эдгээр хөлөг онгоц нь Украины Тэнгисийн цэргийн хүчний шинэ баазын нэг хэсэг нь болох юм гэжээ.