АНУ-ын төрийн тэргүүн “Google” тэргүүтэй технологийн салбарын манлайлагчидтай уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сард болох олон нийтийн сүлжээний дээд хэмжээний уулзалтын үеэр “Google” компанийн захирал Сундар Пичай тэргүүтэй технологийн салбарын манлайлагчидтай уулзахаар төлөвлөж байгаа тухай Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Ларри Кудлов мэдээлэв.
Л.Кудловын мэдээлснээр, уулзалтыг 10 дугаар сарын дундуур зохион байгуулахаар
төлөвлөж байгаа ба энэхүү уулзалтад “Facebook” болон “Twitter” компанийн төлөөлөгчид оролцоно хэмээн найдаж байгаа аж. Уулзалтын тов
хараахан гараагүй байгаа юм байна.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Л.Кудлов болон С.Пичай нар уулзсан бөгөөд
эдийн засгийн зөвлөх энэхүү уулзалтыг “гайхалтай болсон” гэж мэдэгдсэн юм.
Э.Хулан
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
4 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
10 дня
Ulaanbaatar