Ахвазын халдлагыг зохион байгуулагчдад пуужингийн цохилт өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /РИА Новости/. Ираны цэргийнхэн тус улсын
Ахваз хотод халдлага үйлдсэн этгээдүүдэд болон тэдний Сири дэх Ефрат мөрний зүүн
эрэгт буй объектуудад пуужингийн цохилт өгчээ. Энэ тухай телевизийн “Press TV” суваг “Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус”-тай холбоо
бүхий “Sepah New” цахим хуудасны мэдээллээс иш татан уламжилсан байна.
Тус цахим хуудсанд
мэдээлснээр, пуужингийн цохилтыг “Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус”-ын
агаар-сансрын дивиз өгсөн бөгөөд олон тооны террористуудыг устгажээ. Мөн гэмтэж
шархадсан хүмүүс байгаа аж.
Есдүгээр сарын сүүлээр Ираны
Ахваз хотод цэргийн жагсаалын үеэр гал нээсний улмаас 28 хүн амиа алдаж, 60 гаруй хүн шархадсан юм. Уг халдлагын хариуцлагыг
Саудын Арави улстай холбоо сүлбээ бүхий “Ахваз дахь Эх оронч арабын ардчилсан
хөдөлгөөн” хэмээх бүлэглэл өөртөө хүлсээсэн гэж “IRNA” агентлаг мэдээлжээ.
Халдлагаас хоёр хоногийн дараа Ираны эрх баригчид Ахвазын халдлагад холбоотой байж болзошгүй 22 хүнийг баривчилжээ.
Д.Жаргал