Мүн Жэ Иний нэр хүндийн түвшин өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-01 13:13:24

СӨҮЛ. /ТАСС/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний нэр хүндийн түвшин өмнөх долоо хоногтой харьцуулахад 3,4 хувиар өсч, 65,3 хувь болсон байна. Энэ тухай “Realmeter” агентлагаас 1500 хүний дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Оролцогчдын 30,3 хувь нь Төрийн тэргүүний үйл ажиллагаанд таагүй хандлагатай байгаагаа илэрхийлсэн нь өнгөрсөн 9 дүгээр сарын эхтэй харьцуулахад 12 хувиар бага үзүүлэлт аж. Тэр үед Мүн Жэ Иний нэр хүндийн түвшин анх удаа 50 хувиас доош болсон байна.


Пхеньян дахь хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт хийгээд Нью-Йорк хотноо болсон Өмнөд Солонгос болон АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтууд болсон сүүлийн хоёр долоо хоногийн турш Мүн Жэ Иний нэр хүндийн түвшин 12,2 хувиар нэмэгдсэн байна.


Түүнчлэн тус санал асуулгад оролцогчдын 45,9 хувь нь эрх баригч Ардчилсан “Тобуро” намын дэмжиж байгаа бол 17 хувь сөрөг хүчний Солонгосын эрх чөлөөний намыг дэмжсэн байна. 


Э.Аянзаяа 

Связанные новости