Бразил, Герман, Энэтхэг, Япон НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн болох хүсэлтээ илэрхийлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ. /ТАСС/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх ёстой гэж Бразил, Герман, Энэтхэг болон Япон улсын эрх баригчид үзэж байна. Энэ тухай тус дөрвөн орны хамтарсан мэдэгдэлд дурджээ. Хамтарсан мэдэгдлийг Бразилын Гадаад хэргийн яам лхагва гарагт нийтэлсэн байна.
“Энэтхэгийн Гадаад хэргийн
сайд хатагтай Сушма Свараж есдүгээр сарын 25-нд Бразилын Гадаад хэргийн сайд Алоизиу Нунеса Феррейру, Германы Гадаад хэргийн
сайд Хайко Мааса, Японы Гадаад хэргийн сайд
Таро Коно нартай Америкийн Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73
дугаар чуулганы хүрээнд уулзлаа” гэж Бразилын Гадаад хэргийн яамны мэдээлэлд дурджээ.
НҮБ-ын АЗ-д богино хугацаанд шинэчлэл хийх, тухайлбал, байнгын болон байнгын бус гишүүдийнх нь бүрэлдэхүүнийг өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тухай уулзалтад оролцогсод дахин мэдэгдсэн байна.
Тэдний
үзэж буйгаар, энэ нь НҮБ-ын үр ашигтай байдал, төлөөлөх чанарыг бэхжүүлэхэд нөлөөлөх аж.
НҮБ-ын
АЗ нь 15 гишүүнтэй бөгөөд тав нь байнгын, 10 нь байнгын бус гишүүн юм. Байнгын
гишүүдийн бүрэлдэхүүнд ОХУ, Их Британи, Хятад, АНУ болон Франц улс багтдаг. Байнгын бус гишүүдийг хоёр жилийн хугацаатайгаар Ерөнхий Ассамблейгаас сонгодог байна.
Д.Жаргал