Сирийн төлөөлөгчид Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРДАМАСК. /IRNA/. Өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо эхлэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд Сирийн төлөөлөгчид оролцоно.
Сирийн Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Валид Аль-Моаллем тэргүүтэй төлөөлөгчид Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно гэж тус улсын “SANA” агентлаг мэдээлэв.
Валид Аль-Моаллем ирэх бямба гарагт Сирийн нэрийн өмнөөс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх ажээ.
Д.Нямтулга