Санкт-Петербургийн метроны буудал дээр хүүхэд мэндэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-24 15:45:32

МОСКВА. /Аиф/. Өчигдөр Санкт-Петербург хотын “Технологический институт" гэдэг нэртэй метроны буудал дээр хүүхэд төржээ.

Бүсгүйд метроны буудлын ажилтнууд тусламж үзүүлсэн бөгөөд 13:45 цагт эрэгтэй хүүхэд мэндэлсэн байна. Одоогоор эх, хүү хоёр эмнэлэгт байгаа бөгөөд тэдний биеийн байдал сайн байгаа гэнэ.  

“Энэ нь хагас зуун жилээс ч илүү хугацаанд гарсан анхны тохиолдол болж байна” гэж хотын нэгэн хүн ярьсан байна.

Э.Аянзаяа 


Связанные новости