А.Гутерреш: Арменид засгийн эрхийг шилжүүлэн өгсөн явдал бол “гайхамшигтай жишээ”
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ. /РИА Новости/. Энэ оны 4 дүгээр сард Армени улсад засгийн эрхийг шилжүүлэн өгсөн явдал нь асуудлыг тайван замаар зохицуулах “гайхамшигтай жишээ” мөн гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш мэдэгдлээ.
“Шинэ залуу үеийнхэн бидний үеийнхнийг бодвол илүү сайн шийдвэр гаргаж чадна гэдгийг энэхүү жишээ харууллаа” гэж тэрбээр хэлсэн байна.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “иргэний нийгэм, иргэд, залуу хүмүүс хоорондоо нэгдэж, ардчилал, эрх чөлөө, иргэний эрх бол нийгэмд дээд зэргээр чухал гэдгийг харуулж чадна гэдгийг онцлон тэмдэглэе” гэлээ.
Сануулан дурдахад,
Армени улсад 4 дүгээр сарын 13-наас эхлэн сөрөг хүчнийхний зохион байгуулсан
эсэргүүцлийн ажиллагаа явагдсан бөгөөд Бүгд Найрамдах намын дарга, ерөнхийлөгч
асан Серж Саргсяныг ерөнхий сайдаар томилохыг эсэргүүцсэн юм. 10 хоногийн дараа
Саргсян огцорч, Никол Пашинян түүний оронд ерөнхий сайд болсон билээ.
Э.Аянзаяа