Украины хөлөг онгоцууд Оросын эдийн засгийн онцгой бүс рүү оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-23 12:23:01

МОСКВА. /РИА Новости/. Украины тэнгисийн цэргийн хүчний хоёр усан онгоц Крымын эрэг дагуух Оросын эдийн засгийн онцгой бүс рүү оржээ. Энэ тухай ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Крымын асуудлаархи хил хамгаалах газар мэдээлжээ.


Тус газрын мэдэгдсэнээр, “Донбасс” болон “Корец” хөлөг онгоцууд Крымын хойгийн эрэг дээр байгаа бөгөөд усан онгоцууд зүүн хойд чиглэлд явж байгаа аж. Түүнчлэн Далайн эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх, Оросын аюулгүй байдлыг хангах үүднээс тус хөлөг онгоцнуудыг Оросын эргийн хамгааллын хөлөг онгоцууд дагаж байгаа аж.

Э.Аянзаяа 

Связанные новости