АНУ-тай сөргөлдөхийг хүсэхгүй байна гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМЕХИКО. /РИА Новости/. АНУ-тай сөргөлдөхийг хүсэхгүй байна гэж Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор мэдэгджээ. Энэ тухай "Риа Новости" агентлаг мэдээлэв.
"АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай бид сөргөлдөхийг хүсэхгүй байна. Энгийн замаар ойлголцолд хүрэх аргыг хайж, цагаачлалтай холбоотой асуудлаар ямар төлөвлөгөөтэй байгаагаа тайлбарлан, итгүүлэхийг би хүсч байна. АНУ-ын засгийн газартай сайн харилцаатай байна гэж найдаж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна. Хууль бус цагаачлалыг таслан зогсоохын тулд Мексиктай залгаа хилийн дагуу хана босгох нь Д.Трампын сонгуулийн өмнөх амлалтуудын нэг байсан юм.
Э.Аянзаяа