Их Британи, Дани, Нидерландын төлөөлөгчдийг дууджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-23 10:54:49

МОСКВА. /ТАСС/. Ираны Ахваз хотод болсон террорист халдлагатай холбогдуулан тус улсын гадаад хэргийн яам Их Британи, Дани болон Нидерландын төлөөлөгчдийг дууджээ. Энэ тухай Ираны гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Бахрам Гасемийн мэдэгдсэнийг “IRNA” агентлаг иш татан мэдээлсэн байна.


“Террорист бүлэглэлүүд Европт халдлага үйлдэхээс нааш эдгээр бүлэг Европын холбооны террорист бүлэглэлийн жагсаалтад орохгүй байгаа нь байж боломгүй явдал юм” гэж Гасеми мэдэгджээ. “IRNA” агентлагийн мэдээлснээр, Дани, Нидерланд, Их Британийн дипломатууд Ахвазад болсон халдлагад харамсаж буйгаа илэрхийлэхийн сацуу тэднийг төлөөлөх удирдлагад Ираны гадаад хэргийн яамны байр суурийн талаар мэдээлэл өгнө гэдгээ цохон тэмдэглэсэн байна.

Э.Аянзаяа 

Связанные новости