Террорист этгээдүүдийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАНКАРА. /Anadolu/. Туркийн өмнөд
нутагт явуулсан терроризмтэй тэмцэх ажиллагааны үеэр террорист “Курдистаны
ажилчны нам"-ыг дэмжигч этгээдүүдийн
бүлэг болон террорист “Курдистаны
нийгэмлэгүүдийн холбоо” бүлгийн 7 гэмт
этгээдийг баривчилсан гэж тус улсын Аюулаас хамгаалах газраас мэдээлсэн байна.
Уг ажиллагаануудыг нэгэн зэрэг явуулсан ба зүүн нутгийн Ван мужаас 5 этгээдийг,
үлдсэн 2 этгээдийг зүүн өмнөд нутгийн Газиантеп болон Диярбакыр мужаас тус тус
баривчилсан байна. Баривчлагдсан этгээдүүд дунд 2015 онд Сирнак мужийн
цагдаагийн офицер рүү халдсан халдлагын ард байсан хүмүүсийн нэг байжээ.
Турк улсын эсрэг
30 гаруй жилийн турш террорист ажиллагааг явуулж байгаа “Курдистаны ажилчны нам"-ыг дэмжигч этгээдүүдийн
бүлэг нь Турк, АНУ болон Европын холбооны орнуудад террорист байгууллагын
жагсаалтад бүртгэлтэй байдаг ба уг бүлгийн үйлдсэн террорист ажиллагааны улмаас
40 мянга гаруй хүн амиа алдсан байна.
Э.Хулан