Италийн санваартан барьцаалагдсан гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНИАМЕЙ. /VOA/. Бүгд Найрамдах Нижер Улс дахь хэт давруу үзэлт олон бүлгийн идэвхтэй байдаг бүс нутагт Италийн нэгэн санваартан барьцаалагдсан байна тухай тус улсын засгийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгч Закария Абдурахмане мягмар гарагт мэдэгджээ.
З.Абдурахманегийн мэдээлснээр, засаг захиргааны удирдлагууд санваартныг тус
улсын баруун өмнөд нутгийн Буркина-Фасо улсын хилийн орчимд байсан гэж мэдээгүй
байсан бөгөөд гэмт этгээдүүдийг олж, санваартныг суллахаар мөрдөн шалгах
ажиллагаа эхлүүлээд байгаа аж. Барьцаалагдсан санваартан нь 57 настай Пиерлуйги
Маккали байсан ба түүний хамт бас нэгэн гэлэнмаа барьцаалагдсан гэж эх
сурвалжууд мэдээлж байгаа аж.
Италийн гадаад хэргийн яамнаас Нижерийн эрх баригчдаас хүн барьцаалах хэргийг зохицуулахыг хүссэн бөгөөд эцэг Маккалиг
эрсдэлд оруулах алхам хийхээс зайлсхийхийг мөн сануулсан байна.
Энэ онд баруун Африкийн тус улсад Европ хүн барьцаалагдсан хоёр дахь тохиолдол
нь энэ болсон ба өнгөрсөн дөрөвдүгээр
сард Германы хүмүүнлэгийн тусламжийн ажилтныг Нижерийн Мали улстай хил залгаа
оршдог баруун хилийн ойролцоо мотоциклтой этгээдүүд хулгайлсан хэрэг гарсан юм.
Э.Хулан