Иранд зам тээврийн ослоор олон арван хүн амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТЕГЕРАН. /Синьхуа/. Мягмар гарагийн өглөө Иран улсын төвийн Исфахан мужид шатамхай материал тээсэн ачааны тэрэг зорчигч тээврийн автобустай мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алдсан тухай мэдээллийн “ISNA” агентлаг мэдээлэв.
Уг автобус нь нийслэл Тегеран хотоос тус улсын өмнөд
нутгийн Керман хотыг зорин явж байжээ.
“Амиа үрэгдэгсдийн 19 нь газар дээрээ амиа алдсан бол хоёр нь эмнэлэгт
хүргэгдсэн хойноо нас барсан” гэж мужийн цагдаагийн газрын төлөөлөгч Жавад
Доросткар мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ тээврийн хэрэгслүүдийг мөргөлдөх үед
дэгдсэн гал түймрийн улмаас 25 хүн гэмтэж бэртсэн аж.
Исфахан мужийн Улаан загалмайн нийгэмлэгийн аврах албаны ажилтнууд гэмтсэн
хүмүүсийг Доруд хотын эмнэлэгт хүргэжээ. Өнгөрсөн долдугаар сард Ираны
Курдистан мужид мөн үүнтэй ижил ослын улмаас 13 хүн амиа алдсан хэрэг гарсан юм.
Э.Хулан