Газын зурвас дах мөргөлдөөний үеэр олон иргэн шархаджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМГАЗА. /Синьхуа/. Даваа гарагийн орой Палестинийн хойд нутгийн Газын зурвас
болон Израилын хил дээр цэргүүд болон Паленстинчуудын хооронд өрнөсөн
мөргөлдөөний улмаас 95 палестин хүн шархадсан тухай Газын эрүүл мэндийн яамнаас
мэдээлэв.
“Шархдагсдын 26 нь бууны суманд өртсөн бол үлдсэн хүмүүс нь нулимс асгаруулагч хийний улмаас амьсгал нь боогдсон” гэж Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Ашраф ал-Кедра сэтгүүлчдэд мэдээлжээ. Үймээнд оролцсон палестинчууд чулуунууд хийгээд шатаж буй дугуйнуудыг хилийн хамгаалалтын хашаа руу шидсэн ба түүний хариуд Израил цэргүүд нулимс асгаруулагч хий цацсаны зэрэгцээ галт зэвсэг ашигласан байна.
Газа дахь эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас хойш Израилын хүчин нийт 177 палестин иргэний аминд хүрч, 19 мянга гаруй хүнийг шархадуулсан аж.
Израил болон Газын зурвас дахь босогчдын “Хамас” тэргүүтэй бүлгүүдийн хооронд НҮБ-ын тусгай зөвлөх Николай Младеновын өнгөрсөн сард зуучилсан гал зогсоох хэлэлцээр амжилт олоогүй байна.