Цахилгаан шатанд гацсан хүүхдийг гарган авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНийслэлийн ОБГ-т яаралтай дуудлага ирсэн байна. Цахилгаан шатанд бага насны хоёр хүүхэд гацжээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооллын 30 дугаар байрны гуравдугаар орцны цахилгаан шатандгацсан бага насны хоёр хүүхдийг аврагчид гарган авсан байна. Ийнхүү Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 9 настай З, Э нарыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч аав ээжээс нь талархал сонссон аж.
Ж.Батсайхан