Цасанд боогдсон давааг нээсэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-19 12:15:15

ОБЕГ-т ирсэн мэдээллээр ойрын өдөр орсон цаснаас болж баруун зарим  аймгийн өндөр даваа цасанд боогдсон байна. 

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Хаг багийн нутаг “Модон хөшөөт” гэх даваа цасанд боогдож иргэд, малчид, тээвэрчид зорчих боломжгүй болсон байна. Өглөөний 09:00 цагт цасанд хаагдсан давааг нээж өгнө үү гэсэн  дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж 20:00 цагт давааны цасыг арилгаж зорчих хэсгүүдийг нээсэн байна.

Ж.Батсайхан

 

Связанные новости